АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчид Ямар машин хүлэглэдэг байв.

2010-02-26 20:20

i-mrelous.TkДэлхийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч нар ямар унаа хүлэглэдэг байсныг сонирхуулъя.

Америкийн Ерөнхийлөгч Теодор Рузвельт "Rambler" унадаг байсан байна. Тэрээр анх 1905 онд Луист болсон баярын жагсаалын үеэр энэ машинаараа очсон ажээ.
АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт дээд тал нь эвхэгддэг 413В загварын анхны "Линкольн" авто машиныг захиалгаар хийлгэжээ. Мөн 1939 онд үйлдвэрлэсэн "Sunshine Special" машинтай байсан бөгөөд өдгөө энэ машин нь Диброн дахь Хенри Фордын музейд хадгалагдаж байна. "Линкольн" машины "Lincoln Cosmopolitan" шинэ загвар нь 1950 онд гарсан бөгөөд уг машин бариул, гишгүүртэй, ард талын бампер нь уртассан тул хамгаалагч нарт амар болжээ.

1961 онд Ерөнхийлөгч Жон Кеннедид зориулан "Lincoln Contenintal SS-100-X" машиныг захиалгаар бүтээсэн байна. Гэвч тэрбээр уг машиндаа буудуулж амиа алдсан юм. Түүнийг харамсалтайгаар амиа алдсанаас хойш кабриолет лимузинг бүтээхээ больж, Ерөнхийлөгчид зориулсан i-mrelous.Tkмашиныг хуяглахаар болжээ. Үүнээс улбаалаад Цагаан ордныхон Ерөн¬хийлөгчийн хэрэгцээнд зориулсан машиныг сонгохдоо зөвхөн "Лин¬кольн", "Кадиллак" маркийн авто машинуудыг онцлох болов. Рональд Рейган "Кадиллак", эцэг Буш "Лин¬кольн" унадаг байлаа. Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр удаа сонгогдсон Билл Клинтон "Кадиллак Флитвуд" маркийн пульман лимузин унадаг байжээ. Тэрээр Моника Левинскитэй холбогд¬сон шуугианыхаа дараа "Кадиллак Де Вилл" маркийн хамгийн сүүлийн үеийн шинэ лимузин захиалсан ч уг машинаа унаж амжилгүй сонгуульт хугацаа нь дууссан байна. Харин түүний дараагийн Ерөнхийлөгч Жорж Буш уг машиныг унасан ажээ.

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Барак Обама "Кадиллак1" маркийн дизель хөдөлгүүр¬тэй, 15 секундэд 100 км/цаг хурдлах хүчин чадал бүхий ганган машинтай гэнээ.

Дэлхийн хоёрдугаар дайны өмнө нэг хэсэг жолооч, зорчигчдын салоныг тусгаарласан, тусгай захиалгаар хийдэг машиныг "Лимузин" гэж нэрлэдэг байв. Лимузинг тухайн үеийн Холливудын одод хүлэглэдэг байжээ. Харин дайны дараахь эдийн засгийн хямралаас хойш тансаг машин, лимузин үйлдвэрлэх нь харьцангуй багас¬сан байна.

Хамгийн анхны V.I.P. лимузиныг 1920 онд Америкт үйлдвэрлэжээ.  Түүнчлэн Холливудаас хамгийн тансаг машиныг Элтон Жон, Мадонна нар унадаг гэнэ. Их Британийн дуучин Элтон жон есөн метр урт лимузинтэй бөгөөд түүний машины дотор талын дизайн нь хөгжимтэй холбоотой. Харин попын хатан хаан Мадонна долоон метр урт "Линкольн" унадаг ажээ. Хамгийн их лимузин унадаг хүмүүс бол Арабын нефтийн i-mrelous.Tkшейхүүд. Арабын хил хязгааргүй элсэн цөлөөр дэлхийн хамгийн урт, тансаг лимузингүүд давхилддаг. Дэлхийн дээд амжилт тогтоон Гиннесийн номд орсон 22 метр урт, цагаан өнгөтэй "Линкольн Таун Кар" машиныг Эмира¬тийн шейх хүлэглэдэг ажээ. Эмиратын шейх Хамад Бин Хамдан Аль-Нахьян нь ийш тийшээ аялахдаа олон хүн дагуулж явах дуртай учраас 36 хүний суудалтай уг машиныг захиалгаар бүтээсэн байна. Машины салон нь дотроо зургаан гар утас, хиймэл дагуулаар ажилладаг хоёр гар утас, арав гаруй факс суулгасан байдаг гэнэ. Энэ хэт урт машиныг эргэлт хийхэд амар байхад нь зориулан голдоо нугард-гаар ч үйлдвэрлэжээ.

Like | Ангилал : http://nevt.miniih.com/index.php/home/category/6 | Нийтэлсэн : M!CoM* | Уншсан (336) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл